Шууд Chart

Монголын баг тамирчид Азийн залуучуудын аваргад тэргүүллээ

2014-06-09 09:11:29

“Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдсан Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Монголын эмэгтэй баг тамирчид амжилттай оролцов. Эмэгтэйчүүдийн багийн долоон тамирчин медаль хүртснээр багаараа тэргүүлж, алтан цом гардан авлаа.

Тэдгээрийн гаргасан амжилтаас дурдвал, эмэгтэй 55 кг-ын жинд барилдсан А.Батцэцэг гурван барилдаанд өрсөлдөгчдөө  хожин түрүүлж Азийн өсвөрийн төдийгүй залуучуудын аварга болсон бол 59 кг-д С.Цэрэнчимэд, 63 кг-д Б.Нямгэрэл мөнгөн медаль, 67кг-д О.Оюунгэрэл мөнгө, 72 кг-д П.Номин-Эрдэнэ, 44 кг-д Л.Баттогтох, 51 кг-д Б.Мөнхтуяа, хүрэл медаль хүртэв. А.Батцэцэг, Б.Нямгэрэл нар өнгөрсөн жил хүртсэн хүрэл медалиа зэрэг ахиулж Азийн залуучуудын хошой медальтан болов.


Монголын баг тамирчид Азийн залуучуудын аваргад тэргүүллээ  
Үзсэн: 1035 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй