
Тэмцээний 12.5 км-ын зайд Ц.Дашдорж тав, Б.Ганболд зургадугаар байр эзэлжээ. Мөн 1.5 км-ын спринт зайд Ц.Дашдорж 13, Б.Ганболд 14 байрт орсон байна.
Б.Ганболд аравдугаар сард “Бээжин-2022” өвлийн паралимпын наадамд оролцох эрхээ авсан бол Ц.Дашдоржийн паралимпын наадамд оролцох эрхийг ойрын хугацаанд зарлах юм.
Баг тамирчид цуврал тэмцээнд оролцож, энэ сарын 1-нд эх орондоо ирсэн бөгөөд “Борчийн өргөө” амралтын газар тусгаарлагдан өдгөө “Скай ресорт” цанын баазад бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
Б.Ганболд “Бээжин-2022” паралимпын наадамд оролцох эрхээ авсан бол Ц.Дашдоржийн эрхийг ойрын хугацаанд зарлана | ||
Үзсэн: 693 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.