
Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралдах хуваарьтай ч өнөөдөр МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг долоо хоногийн ээлжит хуралдаанаа хийсэнгүй. Тодруулбал, "Шударга ёс" эвслийн бүлэг өнөөдөр тодорхойгүй шалтгаанаар хуралдаанаа хойшлуулж, маргааш товложээ. Харин АН, МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж байна. Бүлгүүд энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд болон ҮХАА-н сайдад УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилох болон Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах эсэх асуудлыг хөндөн байр сууриа нэгтгэнэ.
"Шударга ёс" эвслийн бүлэг маргааш хуралдана | ||
Үзсэн: 927 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.