Шууд Chart

"Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг 11:00 цагт эхэлнэ

2022-02-11 10:18:01

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийг сэтгүүлчид өнөөдөр 11:00 цагт "Туушин" зочид буудалд зохион байгуулна. Уг хэлэлцүүлгийн гол зорилго нь Хөгжлийн банкнаас зээл авч зориулалтын бусаар ашигласан, санаатайгаар зээлээ төлөхөөс зайлсхийсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардаж, цаашид тус банкыг үндсэн чиг үүргээр ажиллуулахын тулд улстөрчдийн нөлөөллөөс яаж ангид байлгах вэ гэдэгт салбар салбарын төлөөллүүд гарц, шийдэл эрэлхийлэхэд оршино.

- Хөгжлийн банк

-Монгол банкны удирдлагууд

-Сангийн яам

-УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсэг

-Хууль зүй, дотоод хэргийн яам

-Авлигатай тэмцэх газар

-Монгол ардын нам

-Ардчилсан нам

-Хөдөлмөрийн үндэсний нам

-Бүгд найрамдах нам

-Үнэн ба зөв нам болон бусад улс төрийн намуудын төлөөлөл

-Худалдаа аж үйлдвэрийн танхим

-Баялаг бүтээгчдийн холбоо

-Зээл авсан ААН-үүдийн төлөөлөл

-Эдийн засагчид

-Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл

-Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцох юм.

Уг хэлэлцүүлгийг МҮОНРТ, ТВ-5, ТВ-9, NTV, телевизийн эфир болон фэйсбүүк хуудсаар, мөн “Зариг” тэргүүтэй мэдээллийн сайтын фэйсбүүк хуудсаар шууд дамжуулна.

Хөгжлийн банк 2012 оноос өнөөг хүртэлх хугацаанд нийт 70 орчим аж ахуйн нэгжид 3,2 их наяд төгрөгийн зээл олгож 55,3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор 28 зээлдэгчийн 1 их наяд орчим төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлсэн. Мөн 52 зээлдэгчийг АТГ-аас шалгаж энэ хүрээнд 186 үл хөдлөх хөрөнгө, 124 машин, нэг үйлдвэр, нэг лиценз, 13 дансыг битүүмжилж, хязгаарласан талаар АТГ-аас  өчигдөр мэдээлсэн.

Түүнчлэн Хөгжлийн банкнаас 20 зээлдэгч 520 тэрбум төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан нь нотлогдсон байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг 11:00 цагт эхэлнэ  
Үзсэн: 895 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй