
Өнгөрсөн 2021 оны сүүлч гэхэд Хятад улсын үйлдвэр худалдааны газарт бүртгэлтэй хувиараа бизнес эрхлэх зөвшөөрөлтэй хувь хүн ба компаний тоо 103 сая болсон талаар CCTV мэдээллээ.
Дээрх хувиараа бизнес эрхлэгчид голчлон үйлчилгээ, жижиглэн худалдаа, буудал, хоол хүнс зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг аж.
Сүүлийн хоёр жилд цар тахлын хүнд нөхцөл байдал тохиосон ч хувиараа бизнес эрхлэгчдийнх нь бизнес тогтвортой байсан байна. Түүнчлэн холбогдох яам, агентлаг нь хувиараа бизнес эрхлэх зөвшөөрөлтэй хувь хүн ба компанид чиглэсэн үйл ажиллагаа явуулж бодлогоор дэмжин бизнесийн орчныг нь улам бүр сайжруулан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгаа юм.
БНХАУ-д хувиараа бизнес эрхлэгчдийн тоо 100 сая давжээ | ||
Үзсэн: 815 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.