
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 30 хүн гэмтэж бэртсэний 19 нь нийслэлд, 11 нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд 2 хүний амь хохирсон байна.
Тодруулбал, нийслэлд явган зорчигч мөргөсөн 15 осол бүртгэгдэж, 17 хүн гэмтсэн бол автомашин мөргөлдсөн 2 осол бүртгэгдэж, 2 иргэн гэмтжээ. Харин орон нутагт явган зорчигч мөргөсөн 1 осол бүртгэгдэж, 1 хүүхэд амиа алдлаа. Мөн автомашин онхолдох хэлбэрээр 5 осол бүртгэгдэж, 8 хүн гэмтэж, автомашин мөргөлдсөн 2 осол бүртгэгдэж 3 хүн бэртсэн байна.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 258, орон нутагт 116, нийт 374 зөрчил илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.
Иймд архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Өнгөрсөн гурав хоногт явган зорчигч мөргөсөн 16 осол бүртгэгджээ | ||
Үзсэн: 655 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.