Шууд Chart

Баянзүрх дүүргийг дахин төлөвлөнө

2013-07-19 13:47:43

Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг 5 удаа хэлэлцэж, баталсан юм. Энэ төлөвлөгөөг илүү нарийвчлан дүүргийн хэмжээнд төлөвлөлт хийхээр боллоо. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан хуралдаж, Баянзүрх дүүргийн дахин төлөвлөлтийг авч хэлэлцсэн юм. Баянзүрх дүүрэг нийтдээ 18 хороотой, дахин төлөвлөлтөд тус дүүргийн 2200 га газар бүхий 9 хороо хамраад байна. Одоогоор энэ бүсэд 30-аад мянган айл өрхийн 117 мянга гаруй иргэн оршин сууж байгаа юм. Эдгээр айл өрхийн 60 хувь нь гэр хорооллын айлууд байдаг аж. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын хэсэгт орчин үеийн тохилог орон сууц барихаар төлөвлөсөн байна.Хурлын үеэр бүтээн байгуулалтын ажлыг хэрхэн хэрэгжүүлэх талаар хотын удирдлагууд санал солилцлоо.


Баянзүрх дүүргийг дахин төлөвлөнө  
Үзсэн: 1177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй