Шууд Chart

ИНЕГ: Орон нутгийн нислэгийн зуны цагийн хуваарийг баталлаа

2022-02-21 10:35:17

Иргэний нисэхийн ерөнхий газрын “Цагийн хуваарийн зөвлөл” 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр хуралдаж, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо/IATA/, Олон улсын нисэх буудлуудын холбоо /ACI/, “Worldwide airport coordinators group” /WWACG/-ээс хамтран гаргасан NS22 зөвлөмж, Улсын онцгой комиссын 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолын дагуу 2022 оны зуны буюу гуравдугаар сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 29-ний  өдөр хүртэлх орон нутгийн нислэгийн цагийн хуваарийг баталлаа.

Агаарын тээврийн компаниуд энэхүү цагийн хуваарийн дагуу нислэгийн хуваарь, төлөвлөлтөө зохион байгуулна. Мөн аялал жуулчлалын компаниуд Монгол Улсыг зорих жуулчдыг авчрах ажлаа эртнээс төлөвлөхөд хамтын ажиллагааны томоохон дэмжлэг болдог.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд нарын хамтарсан тушаалаар байгуулагдсан “Аялал жуулчлал, агаарын тээврийн хамтарсан зөвлөл”-ийн ээлжит хурлаар талууд Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг сэргээх, 2022 оны төлөвлөгөө гаргахад олон улс, орон нутгийн нислэгийн хуваарь чухал ач холбогдолтойг мэдэгдэж байсан юм гэж Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээллээ.


ИНЕГ: Орон нутгийн нислэгийн зуны цагийн хуваарийг баталлаа  
Үзсэн: 2384 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй