Шууд Chart

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

2022-02-22 15:48:52

Үндэсний хэмжээнд аялал жуулчлалын нэгдсэн үйлчилгээг мэдээллийн технологийн тусламжтайгаар хүргэхээр ажиллаж байгаа “Тапатрип Групп” ХХК болон “Аэромонголиа” ХХК-ийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Тус санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааг шууд эхлүүлж, харилцагчийн үйлчилгээ, борлуулалтыг цахимжуулах замаар харилцагчдад илүү уян хатан, сонголттой, олон улсын жишиг үйлчилгээг дотоодын хэрэглэгчдэд хүргэхийг талууд зорьж байна.

2022 оны ирэх сарын 01-ний өдрөөс эхлэн Тапатрип компани нь “Аэромонголиа” ХХК-ийн олон улсын нислэгээс гадна дотоодын нислэгийн тасалбарын онлайн болон салбарын борлуулалтыг хариуцан ажиллах юм.

Ташрамд дуулгахад “Тапатрип” ХХК нь олон улсын болон орон нутгийн нислэг, аялал, зочид буудал, автобусны суудал захиалгыг гар утастай холбосноор 100 хувь онлайн борлуулалтад шилжсэн.

Энэ нь Монгол Улсад анхдагч бөгөөд цорын ганц онлайн аяллын нэгдсэн платформ бөгөөд “Тапатрип” аппликейшн, www.tapatrip.com вэб сайтаар дамжуулан дэлхийн 195 улс руу нисэх тийз болон гадаадын зочид буудлуудад өрөө захиалах, дотоодод орон нутаг руу, орон нутгаас нийслэл рүү чиглэх автобусаар болон төмөр замаар зорчих тасалбарыг онлайнаар захиалах боломжийг хэрэглэгчдэд олгож байна.


Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа  
Үзсэн: 1066 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй