
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Швейцарийг зорихоосоо өмнө ҮХААЯ-ны сайдын суудалд УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг санал болгож, УИХ-ын даргад түүний нэрийг өргөн мэдүүлсэн билээ. Одоогоор эзгүй байгаа тус яамны сайдын асуудал өнөөдөр Байнгын хорооны хурлаар шийдэгдэж, олонхийн саналаар Ш.Түвдэндоржийн нэрийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Тиймээс УИХ-ын чуулганаар нэр дэвшигчийн асуудлыг авч хэлэлцэхээр болжээ.
МоАХ-ны дэд дарга Ш.Түвдэндоржийн талаар 1990-ээд оны гурван ч өлсгөлөнд оролцсон МоАХ-ны партизан С.Соёмбобаатар хэлэхдээ “Шаравдорж гуайн таван хүү бүгд л МоАХ-ны анхдагчид байсан шүү дээ. Манай Ш.Түвдэндорж ах нарынхаа хамт гудамжны жагсаал, цуглаанд идэвхийлэн оролцохоос эхлээд МоАХ-ны дэд дарга, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Батлан хамгаалахын сайд гээд улс төрийн томоохон албан тушаалуудад томилогдон ажиллаж ирсэн манай шилдэг залуу боловсон хүчний нэг. Тэрбээр хөдөө орон нутагт амьдарч буй МоАХ-ны партизануудыг хэн нь, хаана, юу хийж байгааг мэдэх цорын ганц амьд архив даа. Түүний нэрийг ҮХААЯ-ны сайдад дэвшүүлсэн гэж сонслоо. МоАХ-ны партизануудын хувьд түүнийг чин сэтгэлээсээ дэмжих нь тодорхой шүү дээ” гэв.
С.Соёмбобаатар: “Ш.Түвдэндоржийг партизанууд бүгд дэмжинэ" | ||
Үзсэн: 1662 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.