Шууд Chart

ЦХХХЯ: Е-Mongolia” чат, и-мэйл, төрийн үйлчилгээний платформууд халдлагад өртөөгүй...

2022-03-28 08:09:14

МЭДЭГДЭЛ

“e-Mongolia” чат, и-мэйл, төрийн үйлчилгээний платформууд халдлагад өртөөгүй, хэвийн ажиллаж байна.

“e-Mongolia” -ийн албан ёсны Фэйсбүүк хуудасны админ эрх рүү 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр халдсан тохиолдол гарлаа. Халдлага гарсан даруйд бид META компанид мэдэгдэж, шуурхай ажиллаж яаралтай “Disable” буюу идэвхгүй болгосон.

Энэ хугацаанд “e-Mongolia” хуудасны админ эрх рүү халдсан этгээд лого, cover зураг солихоос өөр үйлдэл хийгээгүй бөгөөд МETA компанийн тусламжтай бусад үйлдлийг зогсоож, хуудсаа шуурхай буцааж авсан болно. Энэ халдлага нь хаанаас, ямар зорилгоор гарсныг тогтоохоор тус компанитай хамтран ажиллаж байна.

Энэхүү халдлага нь суурь болон үндсэн системүүд рүү чиглэсэн халдлага биш зөвхөн Фeйсбүүк хуудасны админы түвшний халдлага юм. Иймд "e-Mongolia" системийн чат, и-мэйл, төрийн үйлчилгээний бусад платформууд халдлагад өртөөгүй хэвийн ажиллаж байна.

Фэйсбүүкийн албан ёсны хуудасны нэрийг 7 хоногт нэг удаа солих боломжтой байдаг бөгөөд энэ асуудлаар МETA компанийн Ази болон Европын багтай хамтран ажиллаж байна.

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ



ЦХХХЯ: Е-Mongolia” чат, и-мэйл, төрийн үйлчилгээний платформууд халдлагад өртөөгүй...  
Үзсэн: 715 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй