
Хаврын улиралд цаг агаарын огцом дулааралт болсноос шар усны үер аюул дагуулдаг. Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарснаас гол мөрний ус, өндөр уулын цас хайлж, шар усны үер болж болзошгүй байгаа тул ард иргэдэд анхаарал болгоомжтой байхыг сануулж, гарч болох аюул ослоос сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийг анхааруулж байна.
Нийслэлийн хэмжээнд үерээс хамгаалах далан, ус зайлуулах сувгийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, хог хаягдлыг цэвэрлэх, шуудууг сэргээн засварлах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг Геодези, усны барилга, байгууламжийн газар цаг алдалгүй авч хэрэгжүүлж байна.
Шуурхай дуудлагын утас: 77200200, 89280280, 95280280 /24 цагаар/
Шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна! | ||
Үзсэн: 397 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.