Шууд Chart

Дотоодын цэргийн 810 дугаар ангид “Байлдааны туг” гардууллаа

2022-04-23 14:28:15

Тус ангид “Байлдааны туг” гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг өчигдөр зохион байгууллаа.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис болон даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчид оролцлоо.

“Байлдааны туг” гардуулах ёслолын арга хэмжээний үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлсэн үгэндээ: “Өнөөдөр Та бүхэн сүлд хийморийн бэлгэдэл болсон “Байлдааны туг”-аа Монгол Улсын Цэргийн дүрмийн дагуу ёслол төгөлдөр гардан авлаа. Байлдааны туг нь бие бүрэлдэхүүний сүслэн дээдлэх ариун шүтээн, оройн сүлд, золбоо хийморийн бэлгэдэл юм. Тиймээс энэхүү Байлдааны туг нь аливаа бахдам үйлс, бахархам түүх, ололт, амжилт, алдар гавьяа бүхний тэргүүн манлайд Монгол төрийн алтан соёмбот далбааны нэгэн адил өндөрт мандаж явах учиртай бөгөөд та бүхэн ч өөрсдийн хичээл зүтгэлээрээ тийнхүү мандуулж явах үүрэгтэй билээ. Миний бие Дотоодын цэргийн анги, байгууллагыг хөгжүүлэн бэхжүүлэх, үйл ажиллагаа явуулахад шаардлагатай төсөв, санхүү, орчин нөхцөлийг бүрдүүлэх, хүний нөөцийг сургаж бэлтгэх, зэвсэглэл, техник, материал хэрэгслээр үе шаттайгаар хангах асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэж, дэмжлэг үзүүлж ажиллах болно” гэв.


Дотоодын цэргийн 810 дугаар ангид “Байлдааны туг” гардууллаа  
Үзсэн: 817 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй