Шууд Chart

“Хүүхдэд ээлтэй өрөө” ашиглалтад орлоо

2022-04-23 14:50:38

Монгол Улсын Засгийн газар болон Америкийн нэгдсэн улсын Төрийн департаментын хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-ний хэрэгжүүлэгч байгууллага болох Дэлхийн зөн олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр тохижуулсан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газар, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах өрөөг хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.

Арга хэмжээнд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Майкл Клечески, Монгол Eлсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Хөдөлмөр8 нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд дарга бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь  “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын үндэсний захирал Б.Болорцэцэг болон дүүрэг дэх цагдаагийн газар хэлтсийн дарга, төслийн багийнхан оролцов.

.


“Хүүхдэд ээлтэй өрөө” ашиглалтад орлоо  
Үзсэн: 667 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй