
“Нийгмийн инновац, түншлэл” үндэсний форумыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ШУТИС хамтран зохион байгууллаа.
Тус форум нь нийгмийн ажилтны ёс зүй, харилцаа, хандлага, оролцоо, манлайллыг бэхжүүлэх, нийгмийн шинжлэх ухааны мэргэжлийн хөтөлбөрүүдийн сургалт, судалгааны түншлэл, шинэ хандлага, үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой.
“Нийгмийн инновац, түншлэл” форумд нийгмийн хамгааллын салбарын ажилтан, албан хаагчид, нийгмийн ажилтан бэлтгэдэг их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагын 135 төлөөлөл болоод есөн дүүргийн 204 хорооны нийгмийн ажилтнууд оролцов.
Форумаар нийгмийн шинжлэх ухаан, мэргэжлийн хөтөлбөрүүдийн сургалт, судалгааны түншлэл, шинэ хандлага, нийгмийн ажлын шинэчлэл, үйлчилгээний чанар хүртээмж, үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдсэн илтгэлүүдийг танилцуулж, оролцогчдын санал, асуултыг хүлээн авч, өргөн хүрээнд асуудлыг хэлэлцлээ.
“Нийгмийн инновац, түншлэл” үндэсний форум болов | ||
Үзсэн: 801 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.