Шууд Chart

Малын “Цөм сүргийн бүтэц”-ийг сэргээж эхэллээ

2013-07-22 15:32:52

Мал аж ахуйн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар “Мал” хувийн үржүүлгэнд байгаа учраас хээлтүүлэгч малыг ангилах, заазлах ажил хийгдэхгүй байгаа гэлээ. Энэ нь малын үүлдэр угсаа алдагдах, цөм сүргийн бүтэц задрах хор уршигт хүргэдэг юм байна. Уг дүгнэлтийн дагуу холбогдох байгууллага зургаан аймагт цөм сүргийн бүтцийг сэргээх ажлыг хийж эхлээд байна. Ирэх жилээс энэ ажлыг бүх аймагт хийхээр төлөвлөлөө.

Цөм сүргийн бүтцийг сэргээснээр малын ашиг шим дээшилж, малчдын орлого нэмэгдэхийг мал аж ахуйн мэргэжилтнүүд онцолж байна. Улсын мал эмнэлэг үржлийн газрын үржлийн тасгийн дарга Батжаргал ярьсныг дуут мэдээгээр хүргэе.

Малын “Цөм сүргийн бүтэц”-ийг сэргээж эхэллээ  
Үзсэн: 1559 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй