Шууд Chart

193 тендерт аж ахуйн нэгж байгууллагаас материал ирүүлээгүй байна

2022-05-02 11:47:02

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр боллоо. Нийслэл хотод улс, нийслэлийн төсөв, нийслэлийн замын сангийн хөрөнгө болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 678 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байгаа. Тэдгээрээс 657 төсөл, арга хэмжээг харьяа байгууллагуудад шилжүүлж, 14 төсөл, арга хэмжээний эрхийг шилжүүлэхээр санал авах шатандаа байгаа юм. Нийслэлийн Засаг даргын худалдан авах ажиллагааны эрх шилжүүлэлт 96.9 хувьтай байна. Он гарсаар Нийслэлийн Засаг даргын 19 захирамжаар 55 төсөл, арга хэмжээнд тодорхой өөрчлөлт оруулжээ.

Өнөөдрийн байдлаар 193  тендерт аж ахуйн нэгж байгууллагаас материал ирүүлээгүй  бол материал ирүүлсэн ч шаардлага хангасан оролцогч оролцоогүй 82 төсөл арга хэмжээ байгаа аж. Нийт 275 төсөл арга хэмжээ дээрх хоёр шалтгааны улмаас тендерийн шалгаруулалт хийгдээгүй байна.

23 байршилд газар чөлөөлөхөөс гурваас бусад байршлын хувьд асуудал бэрхшээл үүсэхгүй гэдгийг шуурхай зөвлөгөөний үеэр онцолсон.


193 тендерт аж ахуйн нэгж байгууллагаас материал ирүүлээгүй байна  
Үзсэн: 742 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй