Шууд Chart

Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлийн галт тэрэгний тасалбар хямдрахаар болов

2013-07-22 15:49:06

Иргэд Мягмар гариг бүр хөдөлдөг  Улаанбаатар- Эрхүүгийн чиглэлийн Оросын галт тэрэгний хатуу вагонд 97850 төгрөг, люкс зэрэглэлийн вагонд 151250 төгрөг , Баасан гаригт хөдөлдөг Монголын галт тэрэгний хатуу вагонд 96250 төгрөгийн тасалбараар зорчдог юм. Харин энэ үнэ 30 хувиар хямдрах талаар Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн орлогч дарга Эрдэнэбулган, “Оросын төмөр зам”-ын зорчигч тээврийн компанийн орлогч дарга Ляпин тэргүүтэй төлөөлөгчид уулзах  үеэр хэлэлцэгдэж шийдвэрлэгдсэн байна. Хоёр улсын төмөр замын байгууллага хоорондын 2003 онд байгуулсан протоколд зорчигч тээврийн тарифыг 30 хувиар хямдруулах тухай заасан байдаг аж. Тиймээс энэ заалтаа ирэх арванхоёрдугаар сарын 15-наас хэрэгжүүлэхээр тохиролцжээ. 


Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлийн галт тэрэгний тасалбар хямдрахаар болов  
Үзсэн: 3164 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй