Шууд Chart

“Нутгийн удирдлагын байгууллага болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалт боллоо

2022-05-07 10:26:40

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Төв аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэстэй хамтран

Уулзалтад Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч хошууч, генерал Ж.Болд болон бусад төрийн байгууллагуудын удирдлагуудын удирдлагууд, Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар нар оролцлоо.

Зөвлөлдөх уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Эрх зүйн шинэтгэл”, “Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь”, “Шударга ёсыг бэхжүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ” сэдвүүдээр илтгэл танилцуулсан бол Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Орон нутгийн хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, цаашдын зорилт” сэдвээр мэдээлэл хийлээ.

Үйл ажиллагааны үеэр салбарын алба хаагчдыг Хууль зүй дотоод хэргийн яам, ЦЕГ, ШШГЕГ, УБЕГ, ШШҮХ, АЕГ болон орон нутгийн удирдлагын шагналаар шагнаж, Төв аймаг дахь харьяа газар, хэлтсүүдийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор суудлын авто машин, шаардлагатай компьютер, тоног төхөөрөмж зэргийг хүлээлгэн өглөө.

Мөн Нутгийн удирдлагын байгууллагаас түрээсийн орон сууцны батламжийг 8, “Монгол гэр” олгох батламжийг 5 албан хаагчдад тус тус гардууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Төв аймаг дахь Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцаж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд алба хаагчидтай уулзалт зохион байгуулж, тулгамдаж буй асуудлын талаар алба хаагчдын санал, хүсэлтийг сонссон юм.


“Нутгийн удирдлагын байгууллага болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалт боллоо  
Үзсэн: 460 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй