Шууд Chart

Жуулчин буюу K2 ангиллын 30 хүртэл хоногийн виз мэдүүлэх гадаадын иргэдийн анхааралд

2022-05-12 10:56:32

Гадаадын иргэн Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд жуулчлах зорилгоор ирэх бол дараах тохиолдолд Гадаадын иргэн, харьяатын газраас визийн зөвшөөрөл мэдүүлэх шаардлагагүй. Үүнд:
 
Иргэд харилцан визгүй зорчих Монгол Улсын Олон Улсын гэрээ хэлэлцээрийн дагуу Монгол Улсад визгүй зорчих орны иргэд нь хэлэлцээрт заасан хугацаанд Монгол Улсад визгүй зорчино.
 
K2 (жуулчин) ангиллын 30 хүртэл хоногийн 1 болон 2 удаагийн визийг Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт шууд мэдүүлж болно.
 
Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хамтарсан А/49, А/187 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалт"-д багтсан улсын иргэд нь 30 хүртэл хоногийн К2 (жуулчин) ангиллын цахим визийг www.evisa.mn системд хандан шууд мэдүүлж болно.
 
Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хамтарсан А/49, А/187 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Олон улсын хилийн боомт дээр визийн зөвшөөрөлгүйгээр "жуулчин" ангиллын виз олгож болох улсын жагсаалт"-д багтсан улсын иргэд нь К2 (жуулчин) ангиллаар 30 хүртэл хоногоор зорчих тохиолдолд олон улсын хилийн боомт дээр виз мэдүүлж болно.
 
Гадаадын иргэн Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар ирэх эсхүл Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газаргүй улсаас ирэх тохиолдолд уригч нь Гадаадын иргэн, харьяатын газарт хандаж визийн зөвшөөрөл мэдүүлнэ.
 
Эх сурвалж: ГИХГ

Жуулчин буюу K2 ангиллын 30 хүртэл хоногийн виз мэдүүлэх гадаадын иргэдийн анхааралд  
Үзсэн: 648 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй