Шууд Chart

“Ингэний сүү үйлдвэрлэл” сэдэвт бүсийн цахим хэлэлцүүлэг болно

2022-05-13 14:36:20

Дэлхийн сүүний өдөрт зориулсан Ази тивийн сүүний 7 хоногийн хүрээнд Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр, Олон улсын тэмээний байгууллага, Энэтхэгийн тэмээ судлалын үндэсний төв, “Тэмээ ба сарлаг” олон улсын сан, Хятад улсын Мал аж ахуйн холбоо, Тэмээний холбоо, “Монгол бактриан” нийгэмлэг, Арабын Нэгдсэн Эмират улсын “Camelicious” компанитай хамтран Ази тивийн сүүний түншлэлийн ээлжит хэлэлцүүлгийг хийх гэж байна. 

Хэлэлцүүлгийг “Ингэний сүү үйлдвэрлэл” сэдвээр 2022 оны тавдугаар сарын 26-ны өдрийн 14.00-17.00 цагт цахим хэлбэрээр зохион байгуулна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.  


“Ингэний сүү үйлдвэрлэл” сэдэвт бүсийн цахим хэлэлцүүлэг болно  
Үзсэн: 590 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй