Шууд Chart

Энэ өдөр дэлхийн түүхэнд

2022-05-15 09:32:05

Энэ өдөр  /5 дугаар сарын 15/ дэлхийн түүхэнд тохиосон зарим үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.


1618 - Нэрт эрдэмтэн Йоханнес Кеплер гараг эрхсийн хөдөлгөөний гурав дахь хуулиа боловсруулж дуусгав.


1718 - Английн хуульч Жеймс Пакл хурдан бууны анхны зохион бүтээгчийн эрхийг нэр дээрээ авчээ.


1793 - Испанийн зохион бүтээгч Диего Марин Агулера салхины хүчийг ашиглан нисэх төхөөрөмжөөр газраас 5-6 метр өндөрт хөөрөв. Энэ нь хүн төрөлхтний түүхэнд нисэх оролдлого хийсэн анхны тохиолдол хэмээн түүхэнд тэмдэглэгджээ.


1800 - Их Британийн хаан III Жоржийн амь насанд халдахыг завдав. Жеймс Хадфельд гэгч түүний амь насанд холдохыг завджээ. Эмч нар түүнийг хий юм харах сэтгэцийн өвчтэй болохыг нь тогтоосоноор тэрээр Бетлхемийн сэтгэцийн эмнэлэгт үлдсэн амьдралаа өнгөрөөсөн гэдэг.


1817 - АНУ-ын Пеннсильвани мужийн Филадельфи хотод дэлхийн анагаах ухааны түүхэнд анх удаа сэтгэцийн эмнэлэг байгуулагджээ.


1850 - АНУ-ын морьт цэргийн хороо Калифорни мужийн Лейк тойрогт нутгийн уугуул иргэд болох Помо Индианчуудыг хоморголон устгав.


1869 - Сюзан Б.Энтони, Элизабет Кеди Стентон нар хамтран АНУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах холбоо байгуулан эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж эхэлжээ.


1919 - Грек улс Турк руу халдан довтолж Смирна хотыг булаан эзэлжээ. Энэ тулааны үеэр Туркийн 350 цэрэг хүнд шархдсан байна.


1928 - Уолт Диснейн алдарт "Мики Маус" анх удаа дэлгэцнээ гарав.


1940 - Америкийн түргэн хоолны алдартай сүлжээ ресторан болох МакДональдсын анхны салбар Калифорни мужийн Сан Бернардино хотод нээгдэв.


1957 - Их Британи улс дэлхийн түүхэнд анх удаа Малден аралд устөрөгчийн бөмбөгийг туршив.


2004 - Английн хөл бөмбөгийн премьер лигт Арсенал клуб нэг ч хожигдолгүй түрүүлэв.


2010 - Австралийн иргэн 17 настай Жессика Уатсон дэлхийг завиар тойрсон хамгийн залуу хүн болжээ.


Энэ өдөр дэлхийн түүхэнд  
Үзсэн: 938 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй