Шууд Chart

Зам тээврийн ослын дуудлага нэмэгджээ

2022-05-16 13:08:44

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр боллоо. Зөвлөгөөнд болзошгүй гамшгийн үед ашиглах түр орон байрны хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал боловсруулж танилцуулах ажлын явцын талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга танилцууллаа.

Тэрбээр, “Ажлын хэсэг байгуулж, нийслэлийн хэмжээнд түр орон байраар ашиглаж болох 631 газрыг судалж, сонгосон. Орц, гарц, эрүүл ахуйн байдлыг судалж ажиллахаар төлөвлөгөө гаргасан. Мөн түр орон байраар ашиглаж болох байруудын талаар судалгаа хийж байгаа” гэлээ.

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 1421 зөрчлийн таслан зогсоолоо. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол болон хэрэгт холбогдсон 25 зөрчлийг шалгаж байна. 14 хоногийн хугацаанд 3530 дуудлага хүлээн авснаас 3483 зам, тээврийн осол бүртгэгдэж, 51 хүн гэмтсэнээс 39 нь явган зорчигч байна. Зам, тээврийн осол хэргийн дуудлага нэмэгдсэн” хэмээлээ.


Зам тээврийн ослын дуудлага нэмэгджээ  
Үзсэн: 432 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй