
1792 - Баттонвүүдийн гэрээгээр Нью-Йоркийн хөрөнгийн бирж байгуулагдав.
1809 - Францын эзэн хаан I Наполеон Папын харьяанд байсан мужуудыг булаан эзлэх зарлиг буулгав.
1868 - Америкийн автомашины алдарт "Додж" брендийг үндэслэгч Хорац Эльгин Додж мэндэлжээ.
1934 - Технологийн Apple Inc. компанийг хамтран үүсгэн байгуулсан Роналд Уейн энэ өдөр мэндэлжээ.
1936 - Америкийн нэрт жүжигчин, найруулагч Каннын наадмын шагналт Деннис Хоппер мэндэлжээ.
1969 - ЗХУ-ын хөөргөсөн "Венера-6" сансрын хөлгийг хөөргөсөн байна. Тус хөлөг эх дэлхийн агаар мандлыг судлах зорилготой байсан бөгөөд үүргээ амжилттай гүйцэтгэсэн билээ.
1974 - Ирландын нийслэл Дублин болон Монаган хотод Улстерийн партизануудын хүч дөрвөн машин дэлбэлсний улмаас 33 хүн амиа алджээ.
1980 - Өмнөд Солонгост дэгдсэн оюутны бослого хууль өөрчлөлт оруулах амлалт өгснөөр намжив.
1992 - Таиландын Ерөнхий сайд Сушинда Крапраёныг эсэргүүцсэн олон нийтийг хамарсан жагсаал эхлэв. Гурав хоног үргэлжилсэн жагсаалын үеэр 52 хүн амиа алдаж, 3500 хүн баривчлагджээ.
2000 - Данийн нийслэл Копенгаген хотноо болсон Европын хөл бөмбөгийн холбооны цомын тэмцээний шигшээ тоглолтын үеэр Арсенал болон Галатасарай клубийн хөгжөөн дэмжигчдийн хооронд мөргөлдөөн үүсэв.
2004 - АНУ-ын Массачусетс муж ижил хүйстний гэрлэлтийг хуульчилсан анхны муж болжээ.
2009 - Өдгөө тоглоом сонирхогчдын дунд алдартай байгаа "Майнкрафт" тоглоом албан ёсоор худалдаанд гарчээ.
2018 - АНУ-ын Сенатын танхим Тагнуулын төв газрын даргаар Жина Чери Хаспелийг батламжлав. Ингэснээр Тагнуулын төв газрыг удирдсан анхны эмэгтэй болсон юм.
Энэ өдөр дэлхийн түүхэнд /5 сарын 17/ | ||
Үзсэн: 159 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055