Шууд Chart

Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

2022-05-18 09:15:18

НЗДТГ-аас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” болон “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” арга хэмжээний хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг.

Энэ сарын өдөрлөг өнөөдөр буюу тавдугаар сарын 18-нд 09:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Иймд иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож, иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд зөвлөгөө өгдөг тус өдөрлөгийг дөрөв дэх жилдээ тогтмол зохион байгуулж байна.  


Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө  
Үзсэн: 119 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй