Шууд Chart

Улирлын чанартай түр сүүдрэвчтэй худалдаа, явуулын хоолны үйлчилгээ эрхлэх байршлыг баталлаа

2022-05-19 11:44:00

Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх “Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн хурал болов.

Хурлаар иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, худалдаа, үйлчилгээ чөлөөтэй эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх, орлогыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайд улирлын чанартай түр сүүдрэвчтэй худалдаа, явуулын хоолны үйлчилгээ эрхлэх байршлыг баталлаа.

Энэ зун 1-20 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 71 байршилд иргэн, аж ахуйн нэгж улирлын чанартай түр сүүдрэвчтэй худалдаа, явуулын хоолны үйлчилгээ үзүүлнэ.

Үйлчилгээ эрхлэх иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс орчны цэвэрлэгээ үйлчилгээг хариуцах, хугацаа дуусахад байршлыг чөлөөлөх зэрэг асуудлуудаар хамтран ажиллах гэрээ байгуулах юм гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. 


Улирлын чанартай түр сүүдрэвчтэй худалдаа, явуулын хоолны үйлчилгээ эрхлэх байршлыг баталлаа  
Үзсэн: 649 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй