Шууд Chart

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын спортын наадмын нээлт боллоо

2022-05-19 14:38:04

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын спортын наадмын нээлт 2022 оны5 дугаар сарын 18-нд боллоо.  Нээлтэнд Инноваци цахим бодлогын байнгын хорооны гишүүн Ж.Чинбүрэн, Цахим хөгжил харилцаа холбооны яамны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Харилцаа холбооны зохицуулах хорооны дэд дарга Д.Сэрээдорж болон нийт оролцогч 24 байгууллагын дарга захирлууд хүрэлцэн ирж, наадмын нээлтэнд үг хэлэв.

Цар тахлын хүнд нөхцөл байдлаас шалтгаалан хоёр жилийн хугацаанд завсарлаад байсан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын спортын наадмыг энэ жил Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци зохион байгуулж байна.

Тус тэмцээнд нийт 913 тамирчин 1700 мандаттай оролцож байгаа бөгөөд 1 тамирчин хамгийн багадаа 4 төрөлд оролцож байна. Түүнчлэн өмнөх жилүүдэд байгаагүй цахим спортын 3 төрөл албан ёсоор нэмэгдэж, багийн оноонд нөлөөлөхүйц ач холбогдолтой байгааг Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн 2022 оны Ерөнхийлөгч бөгөөд УЗ-ийн дарга Ч.Золбаяр онцлон дурьдаад эв нэгдэл, хурд хүч авахаалж самбаагаа сорьж байгаа нийт тамирчиддаа амжилт хүслээ гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.


Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын спортын наадмын нээлт боллоо  
Үзсэн: 544 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй