Шууд Chart

Э:Блинкен: Украины экспорт тасарсан нь сая сая хүнийг эрсдэлд оруулж байна

2022-05-20 14:05:14

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Орос улс Украинд халдан довтолсон нь дэлхийн хүнсний хангамжийг аюулд орууллаа гэж мэдэгджээ. Тэрбээр Пүрэв гарагт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг даргалах үедээ ийм мэдэгдэл хийсэн байна.

Украины хямралын улмаас Хар тэнгис дэх гол боомтууд хаагдсан нь хөгжиж байгаа олон тооны улс руу нийлүүлэгдэх ёстой хүнсний экспортыг гацаагаад байгаа юм. Сая сая украинчууд төдийгүй дэлхий даяар үй олон хүний хүнсний хангамж чухамдаа оросын цэргийнхний барьцаанд ороод байна” гэж Блинкен энэ үеэр мэдэгджээ.

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн захирал Дэвид Бизли Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд хэлсэн үгэндээ, Уур амьсгалын өөрчлөлт, Ковид-19, тэгш бус байдал зэрэг олон нөхцөл шалтгааны улмаас дэлхийн хэмжээнд 276 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюулд ороод байгааг тэмдэглээд, Украины хямралын нөлөөгөөр энэ тоо улам нэмэгдэж, 323 саяас давж болзошгүй цохжээ.

Харин “Одесс муж дах боомтуудыг нээхгүй байгаа нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд дайн зарлаж байгаагаас өөрцгүй. Энэ байдлаас үүдээд дэлхий даяар өлсгөлөн, хямрал сөргөлдөөн, сая сая хүмүүс шилжилт хөдөлгөөнд орох нөхцөл бүрдэнэ” гэж Бизли ярьжээ.

“Украин дах дайн дэлхийн хүн амд нүүрлэж байгаа өлсгөлөнгийн цар хүрээг урьд байгаагүй аймшигт  хэмжээнд аваачна” гэж НҮБ-ын тэргүүн Антонио Гутерреш мэдэгдсэн байна.

Уур амьсгал, ХАА, эдийн засгийн үр нөлөөг судалдаг “Гро Интеллеженс” судалгааны компанийн ерөнхий захирал Сара Менкер мөн Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд хэлсэн үгэндээ, дэлхий даяар сайтар бодож зохицуулсан үйл ажиллагаа хэрэгжүүлэхгүй бол, хүний амь нас болоод эдийн засагт онцгой их хэмжээний гарз хохирол учрахаар байгааг сэрэмжлүүлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Э:Блинкен: Украины экспорт тасарсан нь сая сая хүнийг эрсдэлд оруулж байна   
Үзсэн: 424 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй