Шууд Chart

“Усан хөөрөгний хөдөлгөөнт үзүүлэнг” шинээр хийж, байршуулжээ

2022-05-23 12:45:27

НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн механик жолооч, ахлах ахлагч Б.Балдорж ДХИС-ийн Ахлагчийн сургуулийн гал унтраах автомашины жолоочийн 417 дугаар дамжааны сонсогч нартай хамтран “Усан хөөрөгний хөдөлгөөнт үзүүлэн”- шинээр санаачлан хийлээ.

Үзүүлэнг Ахлагчийн сургуулийн 503 дугаар лабораторийн өрөөнд байрлуулсан байна.

Ингэснээр сонсогч нарт гал унтраах автомашины усан хөөрөгний бүтэц зохион байгуулалт, ашиглах үйл явц, засвар үйлчилгээ тосолгоо, цахилгаан хэлхээ, нуур цөөрөм, гол, усан сангаас автоцистерэнгээс усыг дамжуулах арга барил болон усан хөөргийг ажиллуулах ур чадварыг сурч эзэмших ач холбогдолтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 


“Усан хөөрөгний хөдөлгөөнт үзүүлэнг” шинээр хийж, байршуулжээ   
Үзсэн: 399 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй