
Усан цахилгаан станц барьсанаар томоохон гол мөрний усны түвшин нэмэгдэж, аялал жуулчлалыг ихээр татдаг онцлогтой гэж гадны улс орны мэргэжилтнүүд зөвлөдөг. Австри улс гэхэд л Дунай мөрнийхөө дагуу 10 усан цахилгаан станц ажиллуулдаг байна. Харин манайд энэ талаар хэдэн жилийн өмнөөс ярьсан ч бодит ажил хэрэг болж чадалгүй өдийг хүрсэн. Тэгвэл энэ салбартаа хамгийн туршлагатайд тооцогддог Авсри улс манай улсад усан цахилгаан станц байгуулахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд байгаа аж. Харин манай улсад австри улсын тусламжтайгаар усан цахилгаан станц байгуулах ажлыг одоогоор хэлэлцээрийн түвшинд явж байгаа гэж Эрчим хүчний сайд Сономпил хэллээ.
Усан цахилгаан станц барих ажил хэлэлцэгдэж байна | ||
Үзсэн: 1904 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.