Шууд Chart

Залуучуудын УАШТ өндөрлөлөө

2022-05-30 09:24:51

Чөлөөт бөхийн "U-20" ангилал буюу залуучуудын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдэд (V.28-29) "Аварга" сургуулийн спорт зааланд боллоо.

Хот, хөдөөгийн 28 байгууллагын 214 тамирчин өрсөлдсөн тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 79, 86, 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59 кг-ын жингийн барилдаан болж Булган аймгийн Ц.Мөнхбаяр, Сонгинохайрхан дүүргийн "МЖ" клубийн М.Мөнхгэрэл, Баянхонгорын Б.Хишигсүрэн, Дархан-Уул аймгийн Б.Ганцэцэг нар улсын хошой аварга болов. Сүүлийн өдөр 97 кг-д Э.Уугангэрэл - Г.Батзориг, 57 кг-д Б.Хулан - Б.Хишигсүрэн, 59 кг-д Б.Ганцэцэг - Б.Марал гэсэн алтан медалийн төлөөх гал гарсан сонирхолтой барилдаанууд болсон.

Эрэгтэйчүүдийн багийн дүнг спортын мастер С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг 163 оноогоор тэргүүлж, Ё.Батдархан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, "Хасу-Мегастарс" клуб 130 оноогоор удаалж, спортын мастер Б.Одсүрэн дасгалжуулагчтай "Аварга" сургууль 107 оноогоор гутгаар байрт оров.

Эмэгтэйчүүдийн багийн дүнгээр гавьяат тамирчин Б.Одончимэг дасгалжуулагчтай "Алдар" спорт хороо 149, Ё.Батдархан дасгалжуулагчтай "Хасу-Мегастарс" клуб 106, ОУХМ П.Сумъяа дасгалжуулагчтай Баянхонгор аймаг 105 оноогоор эхний гурван байрыг эзлэв.

Эрэгтэйчүүдийн 79 кг:

  1. Т.Дэмчигдорж (Их Монголын хүчтэн)
  2. Баяржавхлан (Спортын төв сургууль)
  3. Б.Идэрхангай (МУБИС)
  4. М.Мөнхчулуун (Дархан-Уул, Хасу-Мегастарс)

86 кг:

  1. Н.Батбилгүүн (Төв)
  2. Э.Анхбаяр (Говь-Алтай)
  3. Б.Энхманлай (Төгс)
  4. А.Машбат (Дархан-Уул, Хасу-Мегастарс)

92 кг:

  1. Ө.Саранцогт (Аварга)
  2. Н.Амаржаргал (Хэнтий)
  3. Б.Ган-Эрдэнэ (Төв)
  4. Г.Мөнгөн-Эрдэнэ (Тэх-Мөнх)

97 кг:

  1. Э.Уугангэрэл (Хэнтий)
  2. Г.Батзориг (Аварга)
  3. О.Тамир (Баянхонгор)
  4. М.Өсөх-Ирээдүй (Говь-Алтай)

125 кг:

  1. Ц.Мөнхбаяр (Булган, Бодиз интернэшнл)
  2. Ё.Баянмөнх (Тэх-Мөнх)
  3. Л.Алтаншагай (Орхон, Ирээдүйн одод)
  4. Ш.Энхбаясгалан (Аварга)

Эмэгтэйчүүдийн 50 кг:

  1. М.Мөнхгэрэл (МЖ клуб)
  2. Э.Золжаргал (Төв)
  3. Г.Оюундарь (Архангай)
  4. Г.Соёлмаа (Алдар)

53 кг:

  1. Э.Буман-Аюуш (Баянхонгор)
  2. Б.Уянга (Налайх, Голомт)
  3. Т.Рэнцэнмядаг (Алдар)
  4. Б.Алимаа (Заан)

55 кг:

  1. Б.Халиун (Баянхонгор)
  2. О.Ариунзаяа (Алдар)
  3. Т.Баяржаргал (Говь-Алтай)
  4. О.Ууганцэцэг (Сэлэнгэ)

57 кг:

  1. Б.Хишигсүрэн (Баянхонгор)
  2. Б.Хулан (Баянхонгор)
  3. Т.Цэнд-Аюуш (Алдар)
  4. Г.Энхзул (Алдар)

59 кг:

  1. Б.Ганцэцэг (Дархан-Уул, Хасу-Мегастарс)
  2. Б.Марал (Женко)
  3. Б.Анударь (Говь-Алтай)
  4. Э.Саруул (Алдар)
Нийтэлсэн: У.Баярсайхан

Залуучуудын УАШТ өндөрлөлөө  
Үзсэн: 719 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй