Шууд Chart

Авто зам, замын байгууламжийн засварын ажлын тусгай зөвшөөрлийг “Монголын Авто Замчдын Холбоо” олгодог боллоо

2013-07-22 18:46:00

Зам тээврийн яамны сайдын тушаалаар энэ сарын эхээр авто зам барих, замын байгууламжийг засварлах, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох журмыг шинэчлэн баталсан. Хуучин журмын дагуу замын ажил том жижгээс хамааралгүй зөвхөн хөрөнгө мөнгөтэй томоохон компаниуд зөвшөөрөл авдаг байсан бол журамд өөрчлөлт оруулснаар жижиг компаниудад ч мөн зам барих, засварлах ажлын зөвшөөрөл авах бололцоо нээгдэж байгаа юм. Тухайлбал 3км-5км хүртэлх замын ажил гүйцэтгэх компани нэг инженертэй байж болохоос гадна  тоног төхөөрөмж нь түрээсийнх байж болох тухай “Зам тээврийн яам”-ны “Зам тээврийн хяналт бүртгэлийн газар”-ын дарга Жаргал хэлж байлаа. Түүнчлэн замын ажлын гүйцэтгэлийн зөвшөөрөл хүссэн компаниуд яаманд материалаа бүрдүүлж өгдөг байсан бол шинэ журмаар “Монголын авто замчдын холбоо”-нд бүрдүүлж өгөхөөр болсон байна.


Авто зам, замын байгууламжийн засварын ажлын тусгай зөвшөөрлийг “Монголын Авто Замчдын Холбоо” олгодог боллоо  
Үзсэн: 6631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [182.160.35.xxx] 2016-07-07 13:05
Одоогийн байдлаар Увс явахдаа хаагуур явах бэ?

Бидэнтэй нэгдээрэй