Шууд Chart

Цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар 1111 км замыг туулахаар гараанаасаа гарлаа

2022-06-11 11:18:14

Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний түүхт 100, цагдаагийн байгууллагын 101, Улаанбаатар төмөр зам-Хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулагдсаны 74, Энхийг сахиулах ажиллагааны 20 жилийн түүхт ойг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар цагдаагийн алба хаагчийн авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг харуулах зорилгоор Улаанбаатар төмөр замын хойд цэг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хилийн боомтоос урд цэг Дорноговь аймгийн Замын-Үүдийн хилийн боомт хүртэл алсын зайн гүйлт хийхээр зургаадугаар сарын 10-ны өдөр гараанаасаа гарлаа.

Тэрбээр энэ оны зургаадугаар сарын 10-наас долоодугаар сарын 16 хүртэл хугацаанд төмөр зам дагуух 1111 км замыг туулахаар төлөвлөсөн юм.  

Цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 25 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2012 онд НҮБ-ын мандаттай Өмнөд Судан улсад Монгол улсын цэргийн багийн 1 дүгээр ээлжид үүрэг гүйцэтгэж байв.


Цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар 1111 км замыг туулахаар гараанаасаа гарлаа  
Үзсэн: 642 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй