Шууд Chart

Энэ сарын 23-ны өдөр нүүрс тээврийн 833 автомашин хил нэвтэрчээ

2022-06-24 10:08:37

Монгол Улсын хилийн Гашуунсухайт боомтоор 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нүүрс тээврийн 478 автомашин, Ханги боомтоор 126 автомашин, Булган боомтоор 141 автомашин, Шивээхүрэн боомтоор 88 автомашин хил нэвтэрчээ.
 
Харин зэсийн баяжмал тээврийн 49 автомашин хилийн Гашуунсухайт боомтоор нэвтэрсэн бол Ханги боомтоор төмрийн хүдрийн баяжмал тээврийн 7 автомашин хил гарчээ.
 
Манай улс оны эхний 5 сард нүүрснээс 503.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 130.5 тэрбум төгрөгөөр буюу 35 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж УУХҮЯ-наас мэдээллээ.  
 

Энэ сарын 23-ны өдөр нүүрс тээврийн 833 автомашин хил нэвтэрчээ  
Үзсэн: 575 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй