Шууд Chart

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын хэрэгжилтийн талаар санал солилцлоо

2022-07-02 15:47:18

Уулзалтаар талууд Азийн хөгжлийн банкны зээлийн хүрээнд хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын барилгын ажилд  үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тус авто замын бүтээн байгуулалтын хэрэгжилтийг эрчимжүүлэх, тус чиглэлийн авто замын зарим багцын хоцрогдлыг арилгах зэрэг хүндрэлийг даван туулахад оновчтой гарц шийдлийг хамтран ажиллах чиглэлээр эрэлхийлэх талаар санал солилцов.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгож өргөтгөн шинэчлэх төслийн үндсэн ажлууд болох гүүр, хоолой хиймэл байгууламж, далан, суурь, асфальтбетон хучилтын ажлыг 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дуусган зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр шахуу төлөвлөгөө гарган ажиллаж байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.


Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын хэрэгжилтийн талаар санал солилцлоо  
Үзсэн: 321 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй