Шууд Chart

Гагнуурчид мөнгөн цом хүртжээ

2014-06-23 16:39:37

Бээжин хотод энэ сарын 4-8 нд болсон Олон улсын гагнуурчдын ур чадварын "ARC Cup-2014" цомын тэмцээнд Монголын гагнуурчдын баг анх удаа оролцож мөнгөн цомын эзэд болов.

Тэмцээнд Англи, Герман, Австри, Болгар, Чех, Хятад, Өмнөт Солонгос зэрэг 13 орны 300 гаруй гагнуурчин цахилгаан, хий, хагас автомат, аргон, робот, загвар бүтээгдэхүүн гэсэн зургаан төрлөөр өрсөлдсөнөөс манай гагнуурчид цахилгаан, хагас автомат, аргон, загвар бүтээгдэхүүн гэсэн дөрвөн төрөлд оролцжээ.
 
Гагнуурчдын баг нь Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэг /ММСГН/-ээс 2013 онд зохион байгуулсан улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон, ДЦС-4 ХХК, Хасумегватт ХХК зэрэг зургаан компаний долоон гагнуурчнаас бүрджээ.
 
Тэмцээнд гагнуурчин Ч.Агваандэмбэрэл аргон гагнуурын төрлөөр, Л.Анхбаяр загвар бүтээгдэхүүний төрлөөр тус тус дэд байр, Б.Баттулга цахилгаан гагнуурын төрлөөр, Э.Одгэрэл аргон гагнуурын төрлөөр тус тус гутгаар байрыг эзэлсэн байна.

 


Гагнуурчид мөнгөн цом хүртжээ  
Үзсэн: 1037 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй