Шууд Chart

Зарим хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүллээ

2022-07-18 15:36:11

Баяр наадмын өдрүүдэд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс авсан дээжийн шинжилгээгээр эерэг сорьц илрээгүй...

Баяр наадмын үеэр болзошгүй эрсдэл, хоол хүнснээс шалтгаалсан хордлого халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт хийж байна. Үндэсний их баяр наадам буюу долоодугаар сарын 10-12-ны өдрүүдэд улсын хэмжээнд хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч 2263 иргэн, аж ахуйн нэгжийг хамруулан хяналт шалгалт хийж 1449 зөрчил дутагдал илрүүлж 68 хувийг газар дээр нь арилгуулав. Хяналтаар дараах зөрчлүүд нийтлэг илэрчээ.

  • Ажлын байр, багаж тоног төхөөрөмжид угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутамд хийгээгүй, бүртгэл хөтлөөгүй,
  • Агаар сэлгэлт хийх боломжгүй, механик агаар сэлгэлтийн төхөөрөмж ажиллагаагүй,
  • Хоол хүнсээр дамжих өвчин, хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх, дотоод хяналтыг хэрэгжүүлээгүй,
  • Хориглосон сав баглаа боодол, нийлэг хальсан уут хэрэглэсэн,
  • Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалтын горим , нөхцөл шаардлагыг мөрдөөгүй,
  • Хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй, чанар аюулгүй байдлын баталгаажилт хангалтгүй...

Газар дээр нь арилгах боломжгүй зөрчлийг арилгуулахаар 326 иргэн, аж ахуйн нэгжид зөвлөмж, 20 заалт бүхий 2 албан шаардлага хүргүүллээ. Мөн 110 хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхэд эерэг сорьц илрээгүй байна.

 


Зарим хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүллээ  
Үзсэн: 353 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй