Шууд Chart

Зарим гол үертэй байна

2022-07-23 12:48:07

Долоодугаар сарын 23-ны өдрийн байдлаар Хэрлэн, Орхон, Туул голуудын эх, Хангай нурууны арын Хануй, Хойдтамир, Урдтамир өврийн Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-40 см нэмэгдсэн байна.

Мөн Үүр, Хархираа, Улз, Халх, Хөгшин-Орхон, Хэрлэн, Хануй зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см даван үерлэж байна. Маргааш буюу долоодугаар сарын 24-ний өдөр Туул, Онги, Хэрлэн, Орхон зэрэг голуудын усны түвшин 10-30 см нэмэгдэх төлөвтэй байна.           

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй, бага насны хүүхдийг анхаарал халамжгүй гол руу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

Гадаргын усны судалгааны хэлтэс 


Зарим гол үертэй байна   
Үзсэн: 680 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй