
АНУ-ын Нью-Йорк мужид сармагчны цэцэг өвчний вирус хурдацтай тархаж байгаатай холбогдуулан тус мужийн амбан захирагч онц байдал зарлалаа. Мөн энэхүү өвчний дэгдэлтийг зогсоох арга хэмжээг нэмэгдүүлэхийг уриаллаа. Энэ нь эрүүл мэндийн ажилтнуудад Нью-Йоркийн олон иргэдийг вакцинжуулах нэмэлт арга хэмжээ авах боломжийг олгоно гэж Хокул твиттер хуудсандаа бичжээ.
Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр баасан гарагийн байдлаар АНУ-д 5,189 тохиолдол батлагджээ. Тус улсын засгийн газар сармагчны цэцэг өвчний эсрэг 340 мянган тун вакциныг мужийн эрх баригчдад тараасан байна.
Мөн бусад олон газар вакцины хүртээмж дутагдалтай байгаатай холбогдуулан 790,000 орчим тунг нэмж олгохоор шийдвэрлэжээ. Сармагчны цэцэг өвчин голчлон Европ, АНУ-д тархаж байна. Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн эмхэтгэсэн мэдээллээр баасан гарагийн байдлаар дэлхийн 79 улс, бүс нутагт 22,485 тохиолдол батлагдаж, Испани, Бразилд сармагчны өвчнөөр нас барсан анхны тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
Нью-Йорк мужид сармагчны цэцэг өвчний улмаас онц байдал зарлалаа | ||
Үзсэн: 573 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.