Шууд Chart

Испани улс эрчим хүч хэмнэх төлөвлөгөө баталжээ

2022-08-03 12:40:47

Испанийн засгийн газар эрчим хүч хэмнэх, ашиглалт хэрэглээнд зохицуулалт хийх төлөвлөгөөгөө зарлалаа. Даваа гарагт зарласан энэ баримт бичигт заасны дагуу, олон нийтийн газарт агааржуулагч болон халаалтын систем ашиглахад хязгаарлалт тогтоохоор болж байгаа аж.

Засгийн газрынх нь албан ёсны сайтад мэдээлснээр, энэ төлөвлөгөө засаг захиргааны байрууд, дэлгүүрүүд зэрэг олон нийтийн байгууламжуудын эрчим хүчний хэрэглээг бууруулах, энэ үүднээс орон байран дахь агаарын хэмийг тохируулж, эдийн засгийн хэмнэлт хийх зэрэг үндсэн зорилготой байна.

Украины хямралын улмаас Европын хэмжээнд дагаж мөрддөг зарим үүрэг хариуцлагыг хөнгөвчилж багасгах нөхцөл болж байгааг Испанийн ерөнхий сайдын орлогч Тереса Рибера ярьсан байна. Энэ шинэ зохицуулалтын дагуу, олон нийтийн барилга байшингуудад сэрүүцүүлэгч төхөөрөмжийг 27 хэмээс доошгүй түвшинд байхаар тохируулж, харин халаалтыг 19 хэмээс илүү халаахгүй байх учиртай болж байгаа юм байна.

Мөн гадаа үүдний хаалганууд автоматаар хаагддаг дэлгүүр хоршоо бусад төстэй байгууллагуудын шилэн хоргоны гэрлүүдийг оройн 22 цагт унтраах ёстой болжээ. Харин гудамжны гэрэлтүүлгүүдэд ийм хязгаарлалт хийхгүй юм байна. саявтар Европын Холбооны хэмжээнд батлагдсан Оросоос эрчим хүчний хамаарлаа бууруулах тохиролцооны дагуу, Испанийн засгийн газар улсынхаа хийн хэрэглээг 7 хувиар бууруулах тухай хууль баталсан байна.

Эдгээр бүх арга хэмжээ 2023 оны 11 дүгээр сарыг дуустал мөрдөгдөнө гэж Рибера сайд мэдээлжээ. Испанийн олон нийтийн байгууллагууд дээрхтэй төстэй зохицуулалтад хэдийн шилжсэн. Тус улсын Засгийн газрын мэдэгдэж байгаагаар, ийм арга хэмжээ зөвхөн эрчим хүч хэмнэх төдийгүй, айл өрх, албан байгууллагуудын тог цахилгааны зардлыг бууруулахад тустай байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Испани улс эрчим хүч хэмнэх төлөвлөгөө баталжээ   
Үзсэн: 716 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй