Шууд Chart

Залуучууд солилцооны хөтөлбөр амжилттай өндөрлөлөө

2022-08-05 16:41:50

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Жендэрийн тэгш байдал, гэр бүлийн яам, Солонгосын залуучуудын ажлын агентлагтай хамтран “Залуучууд солилцооны хөтөлбөр”-ийг цахимаар амжилттай зохион байгууллаа.
 
Хөтөлбөрийн сүүлийн өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа оролцогч залуучуудын санал сэтгэгдлийг сонсон баяр хүргэж амжилт хүссэн.
 
Залуучууд өөрийн орны түүх соёл, ахуй, ёс заншил, боловсрол, байгаль, нийгэм эдийн засаг, бүтээн байгуулалт хөгжлийн талаар харилцан танилцуулж хамт хөгжих боломж олгодог тус хөтөлбөрт энэ жил Монгол, Солонгосын 18-24 насны 20 залуу хамрагдлаа. Энэ хугацаанд “Нөхөрлөл”, “Ирээдүйн ажил мэргэжил” сэдвээр харилцан ярилцаж, холимог багт хуваагдан өөрийн орны залуучуудын онцлог, соёл, ёс заншлыг харуулсан танилцуулга бэлтгэн танилцуулж, мэдлэг мэдээлэл авч, найзалж хамтдаа сайхан дурсамж бүтээж чадсандаа баяртай байгаагаа оролцогчид илэрхийллээ.
 
Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Бүгд Найрамдах Солонгос Улсын Гэр бүл, жендэрийн тэгш байдлын яам хооронд байгуулсан Залуучууд солилцооны хөтөлбөрийн хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд жил бүр Залуучууд солилцооны хөтөлбөрийг хамтран зохион байгуулдаг юм гэж ХНХЯ-наас мэдээллээ. 
 

Залуучууд солилцооны хөтөлбөр амжилттай өндөрлөлөө  
Үзсэн: 595 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй