Шууд Chart

ӨНӨӨДӨР: Анагаах ухааны боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн олон улсын симпозиум болно

2022-08-08 10:04:37

Өнөөдөр буюу 2022 оны наймдугаар сарын 08-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Монгол ньюс мэдээллийн төв

11:00 цагт: Хорт утаа, агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал алдагдсанаас улбаалан олон мянган бяц­хан зүрх өвчиндөө ша­налж, Монголд эмчлэгдэх боломж­гүй байгаа талаар “Төрдөө гологдсон хүүхдүүд” сэдвээр хүнд өвчтэй Б.Түмэн хүүгийн аав, ээж мэдээлэл хийнэ.


Хавдар судлалын үндэсний төв

11:30 цагт: "Анагаах ухааны боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн олон улсын симпозиум" болно. Симпозиумд Монгол, Орос, Япон улсын хавдрын мэс засалчдын баг оролцоно.  Утас: 80897506


“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төв

12:00 цагт: Тусгаар тогтнол хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.

12:30 цагт: ШУА-ийн харьяа Тархи, Сэтгэл судлалын хүрээлэн Олон Улсын Тархи Судлалын байгууллага (IBRO)-тай хамтран “Салбар Дундын Тархи Судлал-2022” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл хийнэ. Хуралд АНУ, ОХУ, БНХАУ, Япон, Солонгос,  Малайз, Казакстан, Киргиз зэрэг  20 гаруй орны эрдэмтэн судлаачид оролцоно.


ӨНӨӨДӨР: Анагаах ухааны боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн олон улсын симпозиум болно  
Үзсэн: 358 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй