Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг-2025” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт Монголын Хүүхдийн ордонд боллоо.
12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл олны хүртээл болох энэ үзэсгэлэн монгол хүний оюуны дархлаа, монгол үндэсний соёлын өв уламжлалыг хойч үе болон олон улсад таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зэрэг зорилготой юм.
Энэ удаа нийслэл, орон нутаг, ОХУ-ын Буриад, Халимаг, БНХАУ-ын ӨМӨЗО, Хөх Нуурын Дээд монгол болон Францын мэргэжлийн уран бүтээлчдийн 260 гаруй бүтээлийг толилуулж байна.
Мөн Монголын филателийн холбооны хүндэт гишүүн Д.Дашжавын “Чингис хаан ба түүний залгамжлагчид” сэдэвт шуудангийн маркуудыг дэлгэжээ.
Үндэсний бичиг үсгээ сурч байгаа сурагчид, багш нар болон монгол уран бичлэгийг гарамгай эзэмшсэн уран бүтээлчдийг хөхиүлэн дэмжиж, урамшуулан, шилдэг бүтээлүүдийг нийтэд сурталчлан таниулдаг.
Энэ уламжлалын дагуу монгол уран бичлэгийн шилдгүүдийг тодруулж, эхний гурван байр болон тусгай байрын эздэд шагналыг нь гардууллаа.
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 8-10 ДУГААР АНГИ:
Тэргүүн байр: Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 9 дүгээр ангийн сурагч О.Мандахнаран. “Дөрвөн улирал”,
Дэд байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Г.Цэнд-Аюуш. “Ногоон Дар эхийн тууж”,
Гутгаар байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Д.Азжаргал. Эх орон“,
Тусгай байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Г.Гоомарал. “Монгол Улсын Төрийн дуулал”,
Тусгай байр: “Гурван тамир” сургуулийн 10 дугаар ангийн сурагч Ө.Совьдхүү. “Үүлэн зардас”,
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 11-12 ДУГААР АНГИ:
Тэргүүн байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Хүслэн. “Монголын нууц товчоо”,
Дэд байр: Хөвсгөл аймгийн “Титэм” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч О.Хишигсүрэн. “Монгол хэл” шүлэг,
Гутгаар байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 115 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Алимансаран. “Тусгаар тогтнол”,
Тусгай байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Энхжаргал. “Хөхчү бөө Чингис хаанд өргөсөн андгай”,
Тусгай байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 67 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Д.Мишээл. “Халуун элгэн нутаг”,
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫН АНГИЛАЛД:
Тэргүүн байр: МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн хөтөлбөрийн 2 дугаар түвшний оюутан Т.Цэрэнням. “Итгэл” судар,
Дэд байр: МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн хөтөлбөрийн 3 дугаар түвшний оюутан Ч.Өнөрзаяа. “Намрын гань”,
Гутгаар байр: МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн хөтөлбөрийн 1 дүгээр түвшний оюутан Б.Баяр-Эрдэнэ. “Хөх монгол хэмээгдэхүй”,
Тусгай байр: МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн хөтөлбөрийн 3 дугаар түвшний оюутан Б.Ичиннорвоо. “Сөнидийн Гилгүгэдэй”,
Тусгай байр: МУБИС-ийн Дүрслэх урлагийн багшийн хөтөлбөрийн 1 дүгээр түвшний оюутан н.Санжаадамба. “Гурван цагийн хэлхээ”,
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН АНГИЛАЛД:
Тэргүүн байр: “Монте Роза” сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш О.Ганжигүүр. “Оюунтүлхүүр”,
Дэд байр: Хүүхдийн урлан бүтээх төвийн багш Д.Дуламсүрэн. “Чингис хааны билиг”,
Гутгаар байр: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш М.Ганбагана. “Алтан товч”,
Тусгай байр: МУБИС-ийн лицей сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш н.Ариунжаргал. “Чингис хааны билиг сургаал”,
Тусгай байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Г.Мөнх-Ундрал. “Чингис хааны билиг сургаал”,
МЭРГЭЖЛИЙН УРАН БҮТЭЭЛЧДИЙН АНГИЛАЛД:
Тэргүүн байр: Монголын каллиграфийн урлагийн нэгдсэн холбооны гишүүн Ц.Тамир. “Түвшин шударга, туйлын цэнгэл”,
Дэд байр: “Оюун түлхүүр” урлагийн боловсролын төвийн тэргүүн Б.Алтантуяа. “Уламжлал”,
Гутгаар байр: Хүүхдийн урлан бүтээх төвийн багш, “Бичиг соёл” төвийн уран бүтээлч Э.Анхбаяр. “”Чингис хааны билиг сургаал”
Тусгай байр: ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын иргэн, дизайнер, зураач Янжима Батуева. “Нигүүлсэхүй сэтгэл”
Тусгай байр: БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Монгол уран бичлэгийн нийгэмлэгийн гишүүн О.Боловсон. “Чулуун судар” бүтээл шилдгээр тодорлоо.
Шагналыг Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга Г.Мөнхцэцэг, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг нар гардууллаа.
“Мөнх тэнгэрийн бичиг-2025” олон улсын үзэсгэлэнг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Боловсролын яам, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Боловсролын ерөнхий газар, МОНЦАМЭ агентлаг, МУИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, Олон улсын монгол уран бичлэгийн холбоо, Монголын урчуудын эвлэл, “Бичиг соёл” төв хамтран зохион байгуулж байна.
| “Мөнх тэнгэрийн бичиг-2025” монгол уран бичлэгийн шилдгүүд тодорлоо | ||
| Үзсэн: 116 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз






Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.