Шууд Chart

БЗД-ийн эмнэлгийн ачаалал 2 дахин нэмэгдсэн тул эмч, ажилчдын тоог 2-4 дахин нэмэгдүүлжээ

2025-11-23 09:47:41

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан өчигдөр (2025.11.22) БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.

БЗД 430 гаруй мянган хүн амтай. Нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 85 хувь нь хүүхэд байна. Өнөөдрийн байдлаар 252 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тус эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт өнгөрсөн шөнө 417 хүүхэд иржээ. Хоногт 240 гаруй хүүхэд ирдэг байсан бол сүүлийн 24 цагт ачаалал хоёр дахин нэмэгдсэн учир эмч, ажилчдын тоог 2-4 дахин нэмэгдүүлжээ.

48 цагийн дотор ачаалал багатай эмнэлгүүдээс эмч нарыг дайчлах, АШУҮИС-тай хамтарч, резидент эмч нарыг нэмэлтээр ажиллуулахыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо. 

Мөн амбулатори дотор тусгай түр өрөө нээж, зөвхөн хүүхдүүдэд үйлчлэх зэргээр ээлжийн зохицуулалтыг шуурхай хийж ажиллахыг сануулав. Түүнчлэн ханиад, томуугийн шинжилгээ болон эмчилгээний зардлыг бүрэн даатгалд хамруулах асуудлыг судлан танилцуулахыг холбогдох албаныханд даалгалаа.


БЗД-ийн эмнэлгийн ачаалал 2 дахин нэмэгдсэн тул эмч, ажилчдын тоог 2-4 дахин нэмэгдүүлжээ  
Үзсэн: 130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй