Шууд Chart

Хамтарсан урьдчилан сэргийлэх өдөрлөг хийлээ

2022-08-08 10:08:25

Булган аймгийн Онцгой байдлын газраас  Орхон сумын Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газартай хамтран үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөгийг зохион байгууллаа. 

Энэ үеэр иргэдэд усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөгөө өгч, усанд хөл алдсан үед өөрийгөө болон бусдыг аврах арга техник, анхны тусламж хэрхэн үзүүлэх зааварчилгаа, аврагч нохойн үзүүлбэр, уснаас аврах, эрэн хайх, багаж, тоног төхөөрөмжийг танилцуулсан юм.

Мөн сумын иргэд, хүүхэд багачуудтай хамтран биеэр туршиж үзэх дадлага хийлээ гэж Булган аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Хамтарсан урьдчилан сэргийлэх өдөрлөг хийлээ  
Үзсэн: 470 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй