Шууд Chart

“Мэргэжлийн ур чадвар”-ын тэмцээнд дэд ахлагч С.Энхтайван тэргүүллээ

2022-08-09 09:29:10

Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангиас албаны бэлтгэл, бэлэн байдал, мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх зорилгоор “Мэргэжлийн ур чадвар”-ын тэмцээнийг зохион байгууллаа.

Алба хаагчид ганцаарчилсан тархалт, гурав сунадаг шатаар барилгын хоёр давхарт гарах, аврах олс, уяа зангидах гэсэн төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулсан юм.

Тэмцээний нийлбэр дүнгээр гал унтраах автомашины жолооч, дэд ахлагч С.Энхтайван тэргүүлж, аврагч-гал сөнөөгч, ахлагч Б.Маргажин удааллаа гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


“Мэргэжлийн ур чадвар”-ын тэмцээнд дэд ахлагч С.Энхтайван тэргүүллээ  
Үзсэн: 331 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй