Шууд Chart

Японы ерөнхий сайд өнөөдөр танхимдаа халаа сэлгээ хийнэ

2022-08-10 12:10:22

Японы ерөнхий сайд Кишида Фумио өнөөдөр танхимдаа болон эрх баригч Либерал ардчилсан намын удирдлагад халаа сэлгээ хийнэ. Тэрбээр намынхаа шинэ удирдагчдыг үдийн өмнө зарлах бололтой. Гэхдээ намын дэд дарга Таро Асо, Ерөнхий нарийн бичгийн дарга Мотэги Тошимицү нар албандаа хэвээр үлдэх төлөвтэй байна гэж NHK мэдээллээ.

Мөн Эдийн засаг, худалдааны яамны сайд Хагиуда Коичи Бодлогын судалгааны зөвлөлийн даргаар томилогдоно гэж NHK мэдээллээ. Кишида Фумио засгийн газрын танхимынхаа 19 гишүүний шинэ бүрэлдэхүүнийг эцэслэн зарлахын өмнө, намтай нь эвсэл бүрдүүлэгч “Комэйто” намын дарга Ямагучи Нацуотой хэлэлцээ хийх талаар мэдээнд мөн дурдсан байна.

Японы Гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимаса, Сангийн сайд Сузуки Шуничи зэрэг гол яамдын сайд нар хэвээр үлдэх мэдээлэл мөн байгаа юм байна. Шинэ танхимд өмнө сайд байсан 5 хүн орж магадгүй байна.

Тухайлбал, Като Кацунобу гуравдах удаагаа Эрүүл мэндийн сайд болох бол, Хамада Ясуказу батлан хамгаалахын сайд болох мэдээтэй байгааг NHK-ийн мэдээнд дурджээ. Өөр найман сайдад шинэ хүмүүс тавигдана гэж мэдээлж байна. Сайд нарыг Японы хааны ордонд эзэн хаан Нарухито албан ёсоор батламжлах ёстой. Кишида өөрийн хийсэн томилгооны талаар сэтгүүлчдэд мөн мэдээлэл хийх товтой байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы ерөнхий сайд өнөөдөр танхимдаа халаа сэлгээ хийнэ  
Үзсэн: 483 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй