
“Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал эрэгтэй энэ сарын 19-нд усанд осолдсон хэрэг гарсан юм. Осолдсон эрэгтэй Батлан хамгаалахын сайд Д.Бат- Эрдэнийн дүү байсан аж. Талийгаач Хяргас нуурын “Хэцүү хад” амралтад амарч байгаад хамт явсан хоёр хүнтэйгээ хөвдөг гудсаар хөвж, нуурын гол хэсэг рүү явжээ. Тэр үед хамт явсан хоёр хүн нь наана үлдэж, талийгаач ганцаараа хүн очихыг хориглосон хэсэг рүү очиход гудасных нь хий гарч, усанд осолдсон бололтой .Дүү нь нууранд осолдсон мэдээ авсан Батлан хамгаалахын сайд Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэргээр ОБЕГ-ын Аврах тусгай ангийн усчин-аврагч 10 гаруй хүний хамтаар Хяргас нуурт 19-ний орой очсон байна. Аврагчид талийгаачийн цогцосыг хоёр хоног хайсны эцэст энэ сарын 21-нд нуурын 18 метрийн гүнээс олжээ.
Сайдын дүү осолдож нас баржээ | ||
Үзсэн: 1141 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.