Шууд Chart

Алба хаагчид 10-12 метрийн гүнд шумбалт хийлээ

2022-08-15 13:35:51

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор “Гүний усны дадлага сургууль”-ийг “Хүйсийн найман нуур”-т өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг хамруулан, анхан, дунд шатны болон мэргэжлийн гэсэн гурван зэрэглэлээр сургалт, дадлагыг явуулсан юм.

Мэргэжлийн шумбагчид 10-12 метрийн гүнд шумбалт хийж, ур чадвараа бататгасан бол анхан шатны буюу шинэ залуу алба хаагчид 4-5 метрийн гүнд шумбалтын өмсгөлийг зөв өмсөх, усанд амьсгалаа зөв авч сурах зэрэг үйлдлүүдийг гүйцэтгэлээ гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Алба хаагчид 10-12 метрийн гүнд шумбалт хийлээ  
Үзсэн: 289 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй