Шууд Chart

Үндэсний цахим шуудан өнөөдрөөс хэрэглээнд нэвтэрлээ

2022-08-17 14:38:54

Цахим хөгжил, харилцаа холбооны яам төрийн цахим үйлчилгээг ил тод, шуурхай хүртээмжтэй, аюулгүй хүргэх зорилгоор төр, иргэнийг холбосон мэдээлэл дамжуулах албан ёсны цахим суваг болох “Үндэсний цахим шуудан”-ийн /www.mail.e-mongolia.mn/ системийн хөгжүүлэлтийг хийж, хэрэглээнд нэвтрүүллээ.

Энэхүү систем нь Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд иргэний улсын бүртгэлийн дугаараар шууд үүсгэгдэх бөгөөд уг системээр дамжуулан иргэд төрийн байгууллагад өргөдөл, санал хүсэлт гаргах мөн хариу мэдэгдлийг хүлээн авах боломжтой юм.

Иргэн та www.e-mongolia.mn  сайт болон e-mongolia гар утасны аппликейшны тусламжтайгаар үндэсний и-мэйлээ ашиглах боломжтой. Түүнчлэн www.mail.e-mongolia.mn  хаягаар нэвтрэх боломжтой гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.


Үндэсний цахим шуудан өнөөдрөөс хэрэглээнд нэвтэрлээ  
Үзсэн: 1262 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй